Tuesday, March 6, 2012

“Америкийн өнгө”, Чикагогоос Вашингтон хот руу (тракаар) хийсэн аялал (2010-12-21)

 Мэдээлэл.ком дээр тавигдаж байсан Тракны жолооч нарын тухай видеонууд

 
Тайлбар: Чикаго хотноо зохион байгуулагдсан “Хойд Америк дахь Монгол жолооч нарын анхдугаар уулзалт” өндөрлөн, “Америкийн өнгө”-ийн уран бүтээлчид бид “truck”-аар өөрсдийн ажиллаж амьдрах Вашингтон хот руугаа аян замд гарсан юм. Чикаго хотоос зүүн эргийн гурван өөр хотод ачаа тээвэр хүргэхээр зам нийлэн анх гарсан ч салаа замаар салцгаасан хүнд даацын машины жолооч болох Зоригт, Нямбат болон биднийг Виржиниа мужид хүргэсэн Аура транс компанийн захирал Мэндсайхан нартай ярилцлага хийснийг Шинэ дугаараас хүлээн авна уу.

“15 минут” студийн үүсгэн байгуулагч Ё.Батбаяр Улаанбаатар хотноо 12 сарын 09-ны өдөр “Америк дахь бизнесийн боломжууд” семинарыг зохион байгуулахаар одонгоо тус анхдугаар уулзалтын үеэр цуглуулсан хандивыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн тусгай төвд сурч, хүмүүжин амьдардаг хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд хүргэж өглөө. Мөн 12 сарын 03-наас 16-ны хооронд АНУ-аас МУ руу аялан ажиллах хугацаандаа, “Америкийн өнгө” нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч Ёндонсамбуугийн Батбаяр Засгийн газрын шагнал “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ёндонгийн Отгонбаяраас гардан авсныг дуулгахад таатай байна.

2008 онд анх үзэгчдийн хүртээл болсон “Америкийн өнгө” нэвтрүүлэг долоо хоног бүр шинэчлэгдэн, их гүрэнд өөр өөр зорилго өвөртлөн ирсэн Монголчуудтайгаа уулзан учирч, одоогийн байдлаар Холбооны улсын 100 гаруй хот суурингаас шинэ дугаараа бэлтгэлээ. 15 минут” студиас төслийг санаачлан хэрэгжүүлэх явцад санхүү, техник, хүний нөөцийн асуудлыг бие даан шийдвэрлэж ирснээрээ онцлог юм.

2007 онд АНУ-д үйл ажиллагаагаа өргөжүүлэн анх ирснээс хойш, хоёр улсын харилцаа, Америк дахь Монголчуудтай холбоотой үйл явдлыг сурвалжлан УБ, ТВ5 телевизтэй хамтран ажиллаж мэдээ мэдээллээ цацсны зэрэгцээ “мэдээлэл”, “орлоо” зэрэг онлайн сувгууд дээр бүтээлүүдээ тогтмол байршуулсан нь эх орондоо болон дэлхийгээр тархан суугаа нийт Монголчуудынхаа оюуны хэрэгцээг байнга хангаж, АНУ-ын дотоодод болон АНУ, МУ-ын хооронд, мөн дэлхийн бусад олон улс оронд амьдрах иргэдийг үйл ажиллагаа, хүсэл сонирхлоороо нэгдэн хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцоход гүүр болж ирсэн гэдэгтэй үзэгч Та бүхэн санал нийлнэ байх аа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

“Colors of America” TV program, Trip with Mongolian Truckers from Chicago to Washington DC

No comments:

Post a Comment