Tuesday, March 6, 2012

"Америкийн өнгө" нэвтрүүлэг, Тракны Монгол жолооч нар, Чикаго хот (2010-12-07)

 Мэдээлэл.ком дээр тавигдаж байсан Тракны жолооч нарын тухай видеонууд


 Тайлбар: Хүний нутагт ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хувьд, эх нутагтаа байгаа элэг нэгтнүүд болон эх орныхоо төлөө өөрсдийн чадаж мэдэх сайн үйлсээрээ дэмжлэг үзүүлэх хүсэл зорилго агуулж явдгийн нэгэн жишээ бол, Чикаго хотноо зохион байгуулсан “Хойд Америкт трак жолооддог Монголчуудын анхдугаар уулзалт”-ын үеэр хандив цуглуулж, түүнийгээ Амгалан дахь Хүүхдийн цэцэрлэгт компьютер болгон илгээж, интернэт сүлжээний холболтыг мөн суурилуулж байгаа явдал юм. Тус арга хэмжээг санаачилсан Чикаго болон Лос- Анжелес хот дахь тракны Монгол жолооч нар болон Никт талархснаа илэрхийлье.

“Америкийн өнгө” нэвтрүүлгийн продюссер Ё.Батбаяр Улаанбаатар хотноо 12 сарын 09-ны өдөр “Америк дахь бизнесийн боломжууд” семинарыг зохион байгуулахаар одонгоо тус хандивыг эзэнд нь хүргэж өгөхийг дуулгахад таатай байна.

Ингээд Хойд Америк дахь тракны Монгол жолооч нарын анхдугаар уулзалтын үеэр Монголчуудтайгаа уулзаж ярилцсан нэвтрүүлгийг хүлээн авна уу.


“Colors of America” TV program, Mongolian Truckers, Chicago IL

No comments:

Post a Comment