Та тракны компани байгуулахад бичиг баримт, зөвшөөрөл олныг авах учир эхнээсээ дэс дараатайгаар олж авах хэрэгтэй. Муж бүрийн хууль дүрмээс шалтгаалан илүү зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. АНУ-д элдэв зөвшөөрөл авахад зуучилдаг агентүүд их бий. Гэхдээ болж өгвөл өөрийн мужийн агентэдээ хандвал илүү хурдан, үр дүнтэй байдаг. Эхлээд өөрөө боломжтой зүйлүүдийг хийx хэрэгтэй.
1. "Business Name",эсвэл "Doing Business As" /DBA/.Өөрийн харьяалагдах county-аас бизнес нэрээ авах. Энэ нь 2 зүйлээс бүрдэнэ. а. Оноосон нэр, Өөрийн каунтид өөр бусадтай давхцахгүй нэр байх. б. Аж ахуйн нэгжийн төрөл. Sole Proprieter, LLC, Inc. Жишээ нь; Max Freight Inc.
2. "Federal Employer Identification Number" /FEIN/. Aжил олгогчийн татварын дугаарыг IRS-ын вэбсайтаас мөнгө төлж авах.
3. "Business Bank Account". Kомпанийхаа дансны дугаарыг дурын банкандаа нээлгэх.
Дээрх 3 зүйл амархан учир өөрөө олж авах боломжтой. Үүн дээрээ үндэслэн доорх бусад зөвшөөрлөө хөөцөлдөх хэрэгтэй. Анх хийх гэж буй хүнд олон эргэлзээтэй зүйл гарах учир тухайн мужийн агентэд хандвал хугацаа хожих, зөв хийх боломжтой.
USDOT #, MC #, BOC-3, UCR, IRP, IFTA, Highway Use Tax, Insurance /Ачааны зуучлагч компанууд доод тал нь ерөнхий даатгал 1 000 000, ачааны буюу карго даатгал 100 000 доллар байхыг шаарддаг/ and New Mexico, Kentucky, New York, Oregon permit. /Oregon permit-ийг уг муж руу орох бүр авбал зохимжтой/ Компанийхаа тракийг даатгал хийлгэж, DOT руу файлдсаны дараа МС сертификат ирдэг. Үүнээс гадна тракандаа physical damage insurance авах хэрэгтэй.
Мөн жолоочдоо Drug and Alcohol test randam program, тракандаа Annual inspection хийлгэнэ. Тракны жолооч бүр Medical card авч өөрийн мужийн DMV-д бүртгүүлсэн байх ёстой.
Үүнээс гадна муж бүрийн хуулиар шаардагдах зөвшөөрлүүд авах хэрэгтэй. Жишээ нь: Калифорнид СА дугаар бүхий зөвшөөрөл, 90 хоног болон 2 жил тутмын жолооч ба тракны инспекшн, EPN, хөргөгчтэй чиргүүлийн оны хязгаарлалт. Хэрэв та Калифорни-д тракны компани байгуулах гэж буй бол www.americanlisensing.com нь Калифорний DMV-ийн зөвшөөрөгдсөн business partner юм.
Дээрх зөвшөөрлүүд бүрдсэнээр та хууль ёсны компанитай боллоо.
Одоо та ачаагаа яаж, хаанаас олох вэ? Зуучлагч/broker компаниудтай гэрээ хийж, ачаагaa авах болно. Гэхдээ найдвартай газраас ачаагаа авах хэрэгтэй. Ачааныхаа мөнгийг өгөхгүй алга болсон зуучлагч олон бий. Доорх газрууд зөвхөн Reefer, Dry Van, Flatbed чиргүүлээр ачаа зөөхөд хамаатай.
Зуучлагч найдвартай компаниуд CH Robinson, Total Quality Logistics/TQL/, NYK, Landstar, JB Hunt, Allen Lund, BNSF, Hub Group, Cargo Master гэх мэт.
Ачааны зарын сайт гэвэл Internet truckstop, Getloaded, Transcore гэх мэт.
Зуучлагч компани, зарын сайт хоёр ялгаатай.
Зуучлагч компани нь таны хүргэсэн ачааны мөнгийг гэрээнд заасан хугацаанаас хамаарч зохих бага шимтгэлтэйгээр шууд өгдөг давуу талтай. Aчааны бичгээ "Pilot","Flying J"," Loves" трак стопуудаас Transflo скaннерээр тухайн брокерын Fleet ID-ийг нь хэрэглэн явуулж болно. Е-мэйл, факсаар ч явуулах боломжтой.
Зарын сайт нь сар бүр төлбөртэй, тавигдсан ачааны зарим брокер ачааны тань мөнгийг луйварддаг мэдээ мэр сэр гардаг учир болгоомжтой хандаарай. Зарим ачааны мөнгө заавал Factoring company-аар дамжин давхар хураамж төлдөг / тэгэхээр та "Factoring" компанитай бас гэрээ хийх хэрэгтэй/ Зарим ачааны бичгээ шуудангаар явуулах хэрэгтэй байдаг.
Түлшний асуудал.
Ихэнх зуучлагч компани ачаа ачиж дуусмагц ачааны үнийн 50 хүртэлх хувийг урдчилан авахийг зөвшөөрдөг. Үүнийг та зуучлагч компаний өгсөн /Tcheck, Comcheck,../ чекэн дээр тухайн үед өгсөн /express, money,../ кодыг бичээд, мөнгөний дүнгээр томхон сүлжээ трак стопоос бэлнээр буюу түлшинд төлөхөөр авдаг.Бэлнээр авахдаа трак стоп бүрийн шимтгэл янз янз учир сайтар асуух хэрэгтэй.Comcheck-ийг тус бүр 200 долларын олон чек /multiple check/ болгож авбал шимтгэл бага төлөх боломжтой.Дараа нь уг чекээрээ тооцоо хийхэд шимтгэлгүй.
Мөн түлшний кард ашиглан бэлэн мөнгөний үнээр түлш авч болно./Comdata card, Fleet one, Multiservice card.../ Дээрх түлшний кардууд Pilot, Flying J, Loves, TA, Petro, AM best, Little America, Sapp Bros, Wilco Hess,..гэх мэтийн томхон сүлжээ трак стопуудад бэлэн мөнгөний буюу cash-ийн хямд үнээр үйлчилнэ.Түлшний кардаа тухайн түлшний кардны газартай гэрээ хийж олж авдаг.
Амжилт хүсье.
Батаа.
No comments:
Post a Comment