Sunday, November 10, 2013

Ямар зөрчил гаргавал та жолооны үнэмлэхээ алдахаа мэдэх үү?

      Ямар зөрчил гаргавал та жолооны үнэмлэхээ алдахаа мэдэх үү? Хэдий Калифорний хуулиас орчуулан бичиж буй боловч бусад мужийнхтай нийтлэг утгаараа адил байх боломжтойг анхаараарай. Хэрэв та ямар нэг шалтгаанаар эрхээ хасуулсан үед трак барьж болохгүй.
              
             ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
      Та зөрчил гаргасан эхний тохиолдолд хамгийн багадаа нэг жил трак барих эрхээ хасуулна. Үүнд;
- Трак барьж байх үед таны цусан дахь алкохолийн хэмжээ 0.04% ба түүнээс их байвал,
- Трак барьж байх үед согтуу байсан бол,
- Цусан дахь алкохолийн хэмжээгээ шалгуулахаас татгалзвал,
- Трак барьж байх үед мансууралтай байсан бол,
- Трак тань хамааралтай үед ослын газрыг орхиж явсан бол,
- Трак хэрэглэн гэмт хэрэг үйлдвэл,
- Жолоо барих эрх түр хасуулсан үедээ трак баривал,
- Тракаа хэт хайнга барьснаас хүнд осол хэрэг гаргавал.
    
      Хэрэв та аюултай ачаа ачсан трак барьж байх үед дээрх зөрчил гаргавал хамгийн багадаа 3 жил трак барих эрхээ хасуулна. Дээрх зөрчил 2 дохь удаа гаргавал, мөн мансуурсан үедээ трак хэрэглэн гэмт хэрэг хийвэл үүрд трак барих эрхээ хасуулна. Хэрэв таны цусан дахь алкохолын хэмжээ 0.04%-аас бага байгаа нь тогтоогдвол таныг 24 цаг ажилд гарахыг хориглоно.
                  
                 ОНЦГОЙ ЗӨРЧЛҮҮД
       Хэрэв 3 жил дотор трактай холбоотой онцгой зөрчил 2 гаргавал 60 хоног, 3 буюу түүнээс олон удаа гаргавал 120 хоног трак барих эрхээ хасуулна. Дooрх зөрчлүүдийг онцгойд тооцно.
- Хэт өндөр хурд /Заасан хурдаас 15 ба түүнээс дээш майл/цаг/,
- Хэт болгоомжгүй трак барих,
- Зохисгүй, замбараагүй эгнээ солих,
- Урд яваа тэрэгтэй хэт ойр явах,
- Болсон осолтой холбоотой тракыг барьж явахдаа зөрчил гаргах,
- Тракны үнэмлэх аваагүй үед трак барих,
- Тракны үнэмлэхтэй боловч зохих ангилалгүйгээр трак барих.
      
                   OUT OF SERVICE
      Хэрэв таныг трак барихыг түр хориглосон /out of service/ үед трак баривал хамгийн багадаа 90 хоног трак барих эрхийг тань хасна. Хэрэв 10 жил дотор 2 дохь удаа болбол 1 жил, 3 буюу түүнээс дээш удаа давтагдвал 3 жил трак барих эрхийг тань хасна.
   
                УТСААР ЯРИХ, МЕССЕЖ БИЧИХ ХУУЛЬ ЗӨРЧИХ
      3 жил дотор гараар барихгүйгээр утсаар ярих, мессеж  бичих хууль 2 дохь удаа зөрчвөл жолооны record-д 1 point бичүүлэхээс гадна трак барих эрхээ 60 хоногоор хасуулна. 3 дахь удаа буюу давтсан тохиолдол болгонд жолооны record-д 1 point бичүүлэхээс гадна трак барих эрхээ 120 хоногоор хасуулна.
           
              ТӨМӨР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛҮҮД  
        Дooрх зөрчлүүд нь төмөр зам, highway зэрэглэлийн замын уулзвартай холбоотой зөрчлүүд юм. Энэ зөрчлүүдийг гаргавал эхний удаад хамгийн багадаа 60 хоног, 3 жил дотор 2 дохь удаад 120 хоног, 3 жил дотор 3 дахь удаад 1 жил трак барих эрхийг тань хасна. Үүнд;
- Ангиллаасаа хамаараад төмөр зам хөндлөн гарахаасаа өмнө байнга зогсохыг шаарддаггүй тракны жолооч төмөр зам чөлөөтэй бус байхад хөндлөн гарахаасаа өмнө зогсоогүй бол,
- Ангиллаасаа хамаараад төмөр зам хөндлөн гарахаасаа өмнө байнга зогсохыг шаарддаггүй тракны жолооч галт тэрэг ирж буй ба төмөр зам чөлөөтэй эсэхийг харж шалгахаар хурдаа удаашруулаагүй бол,
-  Ангиллаасаа хамаараад төмөр зам хөндлөн гарахаасаа өмнө байнга зогсохыг шаарддаг тракны жолооч төмөр зам хөндлөн гарахаасаа өмнө зогсоогүй бол,
- Ямар ч тракны жолооч төмөр зам хөндлөн гарахдаа зайгаа буруу тооцсноос төмөр замын цаана бүрэн гарч чадаагүй бол,
- Ямар ч тракны жолооч төмөр зам хөндлөн гарахдаа тэмдэг, тэмдэглэлийг зөрчвөл,
- Ямар ч тракны жолооч төмөр зам хөндлөн гарахдаа тракны тань доод эд анги төмөр замд шүргэхгүй, хүрэхгүй хангалттай зай бий эсэхийг тооцоолоогүйгээс төмөр зам дээр тээглэж, гацвал.
     
                    /California Commercial driver handbook 2012-2013, pages 7,8/

No comments:

Post a Comment