Friday, June 21, 2013

NEW JERSEY, NEW YORK МУЖУУДЫН ГҮҮР, ХОНГИЛЫН ТӨЛБӨР

   NEW JERSEY, NEW YORK МУЖУУДЫН ГҮҮР,  ХОНГИЛЫН ТӨЛБӨР
   Tус мужуудын хонгилуудийн хэмжээ 13'6"-аас намхан учир зөвшөөрөгдсөн гүүрүүдээр гарахыг зөвлөе. Төлбөр төлдөг гүүрүүд болох  George Washington Bridge - Upper Level/I-95, Goethals Bridge/I-278, Outerbridge Crossing/Rte-440, Bayonne Bridge/Rte-440 -ээр гарахад  тэнхлэгийн тоо, шөнөөр, өдрөөр оргил ба оргил бус цагаар, EZPass-аар ба бэлэн мөнгөөр тус тус ялгаатай төлбөр төлдөг. Оргил цаг нь Mon-Fri 6.00 a.m.-10.00 a.m.& 4.00 p.m-8.00p.m, Sat & Sun 11.00a.m.-9.00 p.m хүртэл. Доорх төлбөрүүд нь 5 тэнхлэгтэй траканд хамаарна. 
   EZPass-аар:
Шөнөөр Нямаас Пүрэв хүртэл орой 10.00p.m.-аас маргааш өглөө 6.00a.m. хүртэл $47.50;
Өдрийн цагаар EZPass-аар оргил бус цагаар $55.00;
Өдрийн цагаар EZPass-аар оргил цагаар $60.00;
   Бэлнээр:
Ямар ч цагт $75.00 төлнө.

   Төлбөрийг доорх сайтаас үзэж болно.
http://www.panynj.gov/truckers-resources/pdf/truckers-guide.pdf
   Тус мужуудын замын төлбөрийг доор тусад нь үзүүлэв.

No comments:

Post a Comment