Sunday, January 18, 2015

LOGBOOK

                                                        Log Book яаж хөтлөх вэ?

       Эхлэн трак барьж буй жолооч нарт LOG BOOK яаж хөтлөхийг орчуулан хүргэе.
LOG BOOK-ийн цагийг өөрийн ажиллаж буй тракны компанийхаа орон нутгийн цагаар хөтлөнө.

       LOG BOOK-ийг  үндсэн 4 шугаманд хуваарилж хөтлөнө.
       1.OFF DUTY. Энэ нь тракнаас гадуур амрах үе ба ажил үүргийн бус цаг юм. Үүнд гадуур хооллох, бие засах,  дэлгүүр орох, гадуур кино үзэх, зочид буудалд ба гэртээ амрах гэх мэт.
       2.SLEEPER BERTH. Энэ нь жолоо барихгүй тракан дотор амрах үе ба ажил үүргийн бус цаг юм. Үүнд траканд амрах, хооллох, кино үзэх, Хэрэв та багаар буюу өөр жолоочтой ээлжлэн жолоо барьдаг бол таны жолоо бариагүй үе орно.
       3.DRIVING. Энэ нь жолоо барьж буй үе ба ажил үүргийн цагт тооллогдоно.
       4.ON DUTY. Энэ нь жолоо бариагүй үе боловч ажил үүргийн цагт тоологдоно. Үүнд аялалд гарахын өмнө, замын дунд, ба дууссаны дараа тракаа  шалгах, ачаа ачиж, буулгах, ачааны бичиг авч, өгөх, ачаа буулгасны төлбөр тооцоо хийх, нийт ба тэнхлэг бүрийн жингээ үзэх, түлш авах,тракны засвар үйлчилгээ хийлгэх, тракаа чирүүлэх, цагдаа ба эрх бүхий ажилтанд шалгуулах үеүд гэх мэт.
       Та цагдаа ба эрх бүхий ажилтанд  шалгуулахад, танд сүүлийн 14 хоногийг хөтөлсөн  LOG BOOK байх хэрэгтэй. Хэрэв сүүлийн 14 хоног ажилд гараагүй, амарсан бол сүүлийн 7 хоногийн амралтыг харуулсан LOG BOOK-тай байх.
       LOG BOOK дотор он, сар,өдөр, компаний нэр,хаяг, трак ба чиргүүлийн дугаар, тухайн өдөр явсан нийт mile, ачааны бичгийн дугаар буюу адилтгах дугаар, ачсан ба хүргэх хот ба мужийг бичиж, хүснэгтэндээ зурсан өдрийнхөө ажил хийсэн цагаа болон сүүлийн 7 хоногийн цагаа түүн дээр нэмсэн дүнг, дараагийн өдрүүдэд ажиллах үлдсэн цагаа тэмдэглэж, шугам өөрчлөгдөх бүрийн хотыг мужтай нь,хийсэн ажилтайгаа үнэн зөв бөглөхийг шаарддаг. Зарим LOG BOOK-нд хүснэгтийн эсрэг талын хуудсанд аялалд гарахын өмнө трак, чиргүүл шалгах дэлгэрэхгүй хуудас байвал түүнийг мөн бөглөхийг шаарддаг.
      Ажилд буюу аялалд гарахын өмнө тракаа үзэж, шалгах хугацаа 15 минутаас доошгүй байх.
Үүнийг LOG BOOK-нд PRETRIP INSPRECTION гэж тэмдэглэдэг. Ингэж эхлэснээс хойш 14 цагаас хэтрүүлэхгүй /PRETRIP INSPRECTION-ий хугацаа нь өөрөө орно/ ажил үүргээ дуусгах ёстой. Үүн дотор жолоо барьсан хугацаа нь тасралтгүй бол 10 цаг, нийт бол 11 цагаас хэтрүүлэхгүй.
      Ажиллаж дууссаны дараа тасралтгүй 10 цаг амарсан байх. Энэ нь OFF DUTY, SLEEPER BERTH хоёр дангаараа ч, холилдсон ч байж болно. Амарч дууссаны дараа ажилд буюу аялалдаа дахиад шинээр гарахыг зөвшөөрнө.
  
                                            Log book-ийг яаж авч явах

       LOGBOOK тракандаа авч явахдаа хэрэв та 7 буюу түүнээс дээш хоногоор амарсан буюу анх ажилд гарч байвал тухайн өдрөөс өмнөх 7 хоногийг бүгдийг OFF DUTY гэж тэмдэглэж авч явах ёстой.Үүнийг нэг хуудсан дээр он сар өдрөө хэзээнээс  хэзээ хүртэлхээ тэмдэглэж болно.
      Хэрэв та ажилд ороод буюу аялалд гараад удсан бол 14  хоногийн LOGBOOK-ний хуудас эх хувиараа байхыг шаарддаг.

                                               Logbook-нд амралтаа хуваах
        
        Хэрэв таны ажил эхлэсэн /Ажил гэдэг нь 3, 4 -р шугам, Амралт гэдэг нь 1, 2 -р шугам/ боловч ямар нэг шалтгаанаар завсарлаад эргээд ажилд гарах гэхээр 14 цаг хэдийнээ дууссан ч юмуу эсвэл 10 цаг амрахаас өөр аргагүй болвол бол та яах вэ?  LOGBOOK-нд SPLIT-SLEEPER OPTION  гэж ухагдахуун байдаг.
       Хэрэв таны ажил эхлэсэн боловч ямар нэг шалтгаанаар 2-8 цаг завсарласан бол үүний дараа нийт жолоо барих цагаасaa завсарлахаас өмнө жолоо барьсан цагаа хасвал дараагийн жолоо барих цаг танд гарч ирнэ. Үүний адил ажил хийх 14 цагаа ч гаргаж ирдэг. Ажил хийх 14, жолоо барих 11 цаг дууссаныхаа дараа та зөвхөн үлдэх 2-8 цаг амраад дахиад шинээр ажлынхаа 14 цаг, жолоо барих 11 цагаа эхлэж болдог. Нэг үгээр хэлвэл 10 цагийн завсарлагаа 8 ба 2 гэж хуваадаг. Гэхдээ шинэ хуулиар тасралтгүй 8 цаг нь зөвхөн Sleeper Berth байх ёстой.

                               Log book-ний шинэ хуулинд 3 гол өөрчлөлт оржээ

     1. Жолооч нь ажил эхэлснээс хойш /Ажил гэдэг нь 3, 4 -р шугам, Амралт гэдэг нь 1, 2 -р шугам/ хамгийн ихдээ 8 цагийн дараа хамгийн багадаа 30 минут амрах ёстой.
      2. 8 хоног эсвэл 70 цаг ажилласны дараа 34 цагийн амраx ёстой. Тэр амралт нь уг жолоочийн компаний терминалийн цагаар шөнийн 1 цагаас 5 цаг хүртэл хугацаа хоёр удаа орсон байх. Жич.Тэр амралтын эхлэж буй цагаас хойш 168 цагийн дараа л дараагийн 34 цагийн амралтыг авах эрхтэй болсныг 2014 оны 12 сарын 16-ны хуулиар цуцалжээ.
      3. 2012 оны 2 сарын 27-ноос жолоо барих хугацаа 3 цагаар хэтэрсэн тохиолдолд торгуулийн дээд хэмжээгээр торгох боллоо. Компани нь жолоочоо жолоо барих хугацаа 3 цагаар хэтэрсэн тохиолдол болгонд 11000 доллараар торгуулах аж. Харин жолооч 2750 хүртэлхи доллараар торгуулах ньLOGBOOK-ийн шинэ хууль 07/01/2013-наас хэрэгжинэ.    
     DOT-оос Logbook-ийг шинэ хуулинд яаж зохицуулж хөтлөх талаар 49 хуудас бүхий жишээтэй гарын авлага гаргажээ. Үүнийг доорх линкээр холбогдож сонирхоорой. Үнэгүй татаж ч авч болно.
www.fmcsa.dot.gov/documents/hos/logbook.pdf
www.fmcsa.dot.gov/documents/hos/HOS_Compare_new_rule_to_current.pdf
http://www.fmcsa.dot.gov/documents/hos/Interstate-Truck-Driver-Guide-to-HOS_508.pdf

                      LOG BOOK-ны шинэ хууль эхээрээ /англи хэлээр
                                 HOS Ruling

As most of us are aware, the FMCSA issued their final ruling for the new hours of service rules which largely will take effect on July 1, 2013.  There are some provisions, such as changes in the definitions of egregious violations and on-duty time, which took effect on February 27, 2012.

The current 11 hour driving rule will remain in place, while a driver’s work week within a seven-day period will be limited to 70 hours.  Furthermore, the driver will not be able to drive the CMV after working eight hours until a rest break of at least 30 minutes has been taken. Drivers will be able to take the 30 minute break anytime during the eight hour period.

The biggest change in the HOS rules will concern the 34 hour restart provision.  Professional truck drivers who maximize their 70 hour work week will be required to take at least two rest periods between the hours of 1:00 a.m. to 5:00 a.m. home terminal time.

Furthermore, the final rule will allow drivers to use the 34 hour restart provision only once during a  seven day period.
The new rule is currently available on the FMCSA’s website for the HOS Final Rule.

NOTICE: The Consolidated and Further Continuing Appropriations Act of 2015 was enacted on December 16, 2014, suspending enforcement of requirements for use of the 34-hour restart. For more information see FMCSA’s Federal Register notice: www.fmcsa.dot.gov/regulations/hours-service/hours-service-drivers

 

No comments:

Post a Comment