Tuesday, January 13, 2015

Монгол тракны жолооч нарын ажил амьдрал Иллинойс мужийн Чикаго хот 2010 12 28

Мэдээлэл.ком дээр тавигдаж байсан Тракны жолооч нарын тухай видеонууд
Тайлбар:
Шинэ мянган эхлээд 10 дахь жилээ үдэхийн өмнөхөн “Америкийн өнгө” нэвтрүүлгийн уран бүтээлчид, Чикаго хотын талаарх шинэ дугаараараа мэндчилж байна.

Баруун дунд бүсийн хамгийн том хот болсон Чикаго хот нь 1850 оны үед ердөө 30 мянган оршин суугчтай байсан бол, 40 жилийн дараа гэхэд нэг сая гаруй хүн амтай болж, 19-р зууны төгсгөлд дэлхийн 5 дахь том хот болжээ. Түүний дараахь 40 жилийн дотор хүн амын тоо бүр 3 дахин өсч, 3 сая давнаар барахгүй 1950 оны судалгаагаар, 3,6 сая хүн амтай хэмээн тоологджээ. Харин одоо Чикаго хотын төвд амьдрах 2,9 сая оршин суугчдын 31% нь цагаанууд, 28% нь Латин-Испани гаралтай Америкчууд, 35% нь Африкийн Америкчууд, 5% нь Ази гаралтай иргэд, 0,2% нь нутгийн уугуул иргэд Индианууд юм. Үүнээс Ирланд, Герман, Польш үндэстэн тус бүр хүн амын 6% буюу нийлээд 18%-ийг бүрдүүлдэг. Харин орос, франц, швед үндэстэн тус бүр 1%-ийг эзэлдэг. Чикаго хот нь дагалдах суурин газруудаа оролцуулаад 9,8 сая хүн амтайгаараа Холбооны улсын хэмжээнд 3-рт орж байна.

Ингээд “ЭмЖиЭЛ-Транс” компанийн механикч О.Чулуунбаатар, түүний гэр бүл болон тээврийн бусад компаниудын жолооч нар оролцсон, мөн Улаанбаатар хот дахь Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн тусгай төвд хүргэсэн хандивын үйл ажиллагааг сурвалжилсан хэсгүүд багтсан шинэ дугаарыг хүлээн авна уу.

Бидний зүгээс UBS ТВ болон medeelel.com-ын Эрхэм үзэгч Та бүхэндээ Шинэ оны гал халуун мэндийг хүргэе. Мөн эх нутагтаа болон дэлхий даяар амьдран суугаа нийт Монголчууддаа элгээрээ энх амгалан байж, үргэлж амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе.

“Colors of America” TV program, 3rd big city of USA Chicago, IL

No comments:

Post a Comment