Та хүнд ачаатай явахдаа тэнхлэг бүрийнхээ жинг тохируулах ёстой. Америкийн хуулиар 53 feet-ийн урттай чиргүүлтэй, 5 тэнхлэгтэй трак ачаатай байх жингийн хязгаар 80 000 lbs байх ёстой. Steering axle буюу урд тэнхлэг /үйлдвэрээсээ өөрөөр заагаагүй бол/ 12 000 lbs , drive axle буюу хөдөлгөгч тэнхлэг 34 000 lbs, tandem /хоёр тийш салдаггүй, давхраараа гүйдэг/ буюу чиргүүлийн тэнхлэг 34 000 lbs-аас тус тус хэтрүүлэх ёсгүй.
Чиргүүлийн тэнхлэгээ гүйлгэхдээ зарим хэдэн мужийн хуулийг барих хэрэгтэй байдаг. Энэ нь kingpin-ээс хойш чиргүүлийн тэнхлэг хэр хол байхыг ихэвчлэн заадаг.
Kingpin-ээс хойш чиргүүлийн 2 тэнхлэгийн хамгийн арын тэнхлэгний гол хүртэл 40 feet-ээс илүү гаргадаггүй ганц муж California юм.
Kingpin-ээс хойш чиргүүлийн 2 тэнхлэгийн хамгийн арын тэнхлэгний гол хүртэл 41 feet-ээс илүү гаргадаггүй муж нь Michigan,South Carolina,Tennessee юм
Kingpin-ээс хойш чиргүүлийн 2 тэнхлэгийн дунд хүртэл /хамгийн арын тэнхлэгний гол биш!/ 41 feet-ээс илүү гаргадаггүй мужууд нь Florida, Washington DC, New Hampshire, Virginia, Rhode Island, Maryland юм.
Kingpin-ээс хойш чиргүүлийн 2 тэнхлэгийн хамгийн арын тэнхлэгний гол хүртэл 43 feet-ээс илүү гаргадаггүй муж нь Connecticut, New York, Wisconsin юм.
Kingpin-ээс хойш чиргүүлийн 2 тэнхлэгийн дунд хүртэл /хамгийн арын тэнхлэгний гол биш!/ 43 feet-ээс илүү гаргадаггүй муж нь Maine, Minnesota юм.
Тракторын drive axle-ийн хамгийн арын тэнхлэгээс чиргүүлийн хамгийн урд тэнхлэг хүртэлх зай 37 feet-ээс илүү гаргадаггүй муж нь West Virginia юм.
Ихэнх чиргүүл дээр тэмдэглэгдсэн хэмжээ байдаггүй. Үүнийг хэмжихэд танд эвхдэг метр байхад л болно. Та хэмжихдээ чиргүүлийн хойд өнцгөөс урагш 10 feet-ийг тэмдэглэ. Тэр хэмжээ тань California хэмжээ болох 40 feet болно. Чиргүүлийн хойд өнцгөөс урагш 9 feet-ийг тэмдэглэвэл тэр тань 41 feet гэсэн үг. Энэ загвараар та хялбархан хэмжиж болно.
Дээрх мэдээллийг www.theamericandriver.com сайт болон 2013 оны Motor Carriers' Road Atlas номоос авсан тул дэлгэрэнгүйг тэндээс үзээрэй.
No comments:
Post a Comment