Та хэрэв трак шинээр барьж эхлэж байвал доорх зарим зүйлүүдийг мэдэж байвал танд ажлаа хийхэд тань тус болно. Та тракандаа үзлэг хийгээд ажилд гарахад бэлэн болсон бол ажилд гарахын өмнө зарим зүйлүүдийг төлөвлөх хэрэгтэй.
1.Зам төлөвлөлт. Энэ нь та трак хориглосон зам, намхан гүүр,уултай, уулгүй зам,цас мөстэй газар,төлбөртэй, төлбөргүй зам,нугачаатай хэцүү,хот доторхи зам, зэргийг тооцож чадвал,ачаагаа найдвартай,хурдан,будлихгүй хүргэж өгөхөд нэмэртэй. Ялангуяа хуучны том хот руу орохоос өмнө дахин шалгаж, компаниас өгсөн direction, GPS, газрын зураг зэргээ бүгдий нь тулгаж харахад илүүдэхгүй шүү.
2.Цаг төлөвлөлт. Та Logbook-ний тухай хуулийн дагуу цагаа барьж явах ёстой. Хэдэн цаг явж очих, хаана амрах, хаанаас түлш авах, хооллох зэргээ төлөвлөх хэрэгтэй.
3.Түлш төлөвлөлт. Та траканд байгаа түлшээ хэдэн mile яваад дуусахыг мэдэж байх ёстой.Ихэвчлэн трак 1 gallon түлшээр 5-7 mile явдаг. Түлшээ хэдэн mile яваад дуусахыг мэдээд түлш авах газраа эртхэн товловол танд дараа нь трак стоп хайж сандрах зүйл гарахгүй.
No comments:
Post a Comment